Categories
мэдээ эдийн-засаг

Нэг зээлдэгчид ногдох дундаж зээлийн хэмжээ 1.6 сая төгрөг байна DNN.mn

Энэ оны гуравдугаар улирлын байдлаар хөрөнгийн зах зээлийн үнэлгээ, даатгал, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж, зээлийн хоршоодын хөрөнгө ДНБ-ний 20.7 хувьд хүрсэн байна.

Банк бус санхүүгийн байгууллагуудын нийт хөрөнгийн хэмжээ 3.4 их наяд төгрөгт хүрсэн ба харилцагчдын тоо давхардсан байдлаар 4.9 саяд хүрч, тэдгээрийн 92.2 хувийг финтекийн харилцагчид эзэлж байна. Салбарын зээлдэгчдийн тоо өмнөх оны мөн үеэс 5.2 хувиар нэмэгдэж 1.6 саяд хүрсэн ба 88.8 хувь нь финтекийн зээлдэгчид юм.
Нэг зээлдэгчид ногдох дундаж зээлийн хэмжээ 1.6 сая төгрөг, финтекийн нэг зээлдэгчид ногдох дундаж зээлийн хэмжээ 237.5 мянган төгрөг байна гэж СЗХ-ноос мэдээллээ.

May be an image of map

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *