Categories
мэдээ нийгэм

Нэг үсчнээр үйлчлүүлсэн гэр бүлийн гурван гишүүн халдвар авчээ

Сүүлийн 24 цагт 13 хүнээс халдвар илэрлээ.

Тэдний зургаа нь Сүхбаатар дүүргийн иргэд байна. Дамба, Бэлхийн нийтийн байранд амьдардаг иргэдээс мөн халдвар илэрчээ.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа нэг гэр бүлийн гурван иргэн халдвар авсныг мэдээллээ. Тэд нэг үсчний газраар үйлчлүүлжээ.

Хотын даргын захирамж гарч, энэ сарын 23-наас үсчин, гоо сайхны газрууд ажиллаж эхэлсэн. Эдгээр газруудаар үйлчлүүлэхдээ заавал амны хаалт зүүхийг иргэдэд урьдчилан анхааруулсаар байсан. Үсчинд халуун сэнсээр үс хатаах явцад вирус тархах өндөр эрсдэлтэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *