Эрээний хилийн боомтыг тодорхойгүй хугацаагаар Хятадын талаас хил хаасантай холбогдуулан зарим бараа хомсдолд хүрч, улмаар үнэ нь тэнгэрт хадаад байгаа юм.
Тухайлахад, эмийн бөөний төвүүдэд нэг удаагийн тариур, олон төрлийн дусал тариа, эм эмнэлгийн хэрэгслийн нөөц дуусч, энэ төрлийн ачаа бараа хил дээр гацсан байна. Одоогийн байдлаар 10 гаруй компанийн 20-40 тоннын чингэлэг ачаа хил дээр гацаад байгаа аж.