Categories
мэдээ нийгэм

Нэг настай хүүг хойд эцэг нь зодож, амь насыг нь хохироожээ

Энэ сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын нутагт хойд эцэг гэх Б нь 1 нас 5 сартай хүүгээ зодож хөнөөсөн харамсалтай хэрэг гарлаа.

Тодруулбал, тухайн хэрэг гарсан өдөр хойд эцэг болох 33 настай Б нь согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ дагавар хүүгээ саваа модоор шийтгэх нэрийдлээр зодсон байна. Олон цаг зодуулсан хүүгийн чих болон амнаас нь их хэмжээний цус гарсан байдалтай нас барсан байжээ.

Хэрэг үйлдсэн этгээдийг цагдаагийн байгууллагаас цагдан хорих арга хэмжээ авсан ба дээрх хэргийг мөрдөн шалгаж өмнө нь хүчирхийлдэг байсан эсэхийг тогтоохоор тус аймгийн цагдаагийн байгууллага ажиллаж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *