Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Нэг хүний шинжилгээнд коронавирусийн халдвар илэрч, батлагдсан тохиолдлын тоо 313 боллоо

ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторид өчигдөр нийт 453 сорьцод шинжилгээ хийхэд нэг хүнд коронавирус илэрсэн тухай ЭМЯ мэдээлэв.

Ингэснээр манай улсад коронавирусний батлагдсан тохиолдол 313 боллоо.

Коронавирусээр халдварласан иргэдийн 302 нь эдгэрээд буй юм. Одоогоор хяналтад найм, гэрийн ажиглалтад долоон хүн байгаа бол 287 хүний ажиглалт тандалтын хугацаа дуусжээ.

ХӨСҮТ-д коронавируст халдвартай 11 хүн эмчлүүлж байгаагаас долоон хүний биеийн байдал хөнгөн, дөрөв нь хүндэвтэр байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​ Нэг хүний шинжилгээнд коронавирусийн халдвар илэрч, батлагдсан тохиолдлын тоо 312 боллоо

ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторит нийт 401 сорьцод шинжилгээ хийгджээ. Ингэхэд 400 хүний шинжилгээний хариу сөрөг гарсан бол нэг хүний шинжилгээнд коронавирусийн халдвар илэрсэн тухай Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Ингэснээр Монгол Улсад зөөвөрлөгдөн орж ирсэн коронавирусийн халдварын тохиолдлын тоо 312 болж байна. Үүнээс 302 нь бүрэн эдгэрсэн юм.

Одоогоор ХӨСҮТ-д эмчлүүлж буй 10 хүнээс долоогийнх нь биеийн байдал хөнгөн, гурван хүн хүндэвтэр байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *