Categories
мэдээ нийгэм

Нэг кг хуванцар савыг 500 төгрөгөөр худалдан авч байна || DNN.mn

“Хуванцар хог хаягдлын эсрэг дэлхийн өдөр”-ийн хүрээнд мэдээлэл хийж байна.

“Хуванцар хог хаягдлын эсрэг дэлхийн өдөр”-ийн хүрээнд мэдээлэл хийж байна.

Монголын хэрэглэгчдийн Эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн үндэсний холбооны төлөөлөл “Өнөөдөр хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах олон улсын өдөр. Олон Улсын хэрэглэгчдийн байгууллага 2021 оныг хуванцар хог хаягдлын эсрэг жил болгон зарласан. Монголын хэрэглэгчдийн байгууллага, хамтран ажилладаг төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллагууд жилийнхээ ажлын тайланг тавих ажлыг зохион байгууллага.

Монголын хэрэглэгчдийн Эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн үндэсний холбоо нь хуультай гурван ТББ-ын нэг. Монголын иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах ажлыг сайн дурын үндсэн дээр төрийн дэмжлэг туслалцаа, гадны байгууллагын санхүүжилтгүйгээр өөрсдийн хүсэл зориг, хөлс хүчээр ажилладаг.

Өнгөрсөн 2021 онд хуванцар хог хаягдлын эсрэг дэлхийн жилийн хүрээнд эрчимтэй ажилласан. Уг ажилд олон улсын хөрөнгө оруулалтыг татаж, Монгол Улс хуванцар хог хаягдлыг боловсруулах үндэсний томоохон үйлдвэртэй болсныг та бүхэнд албан ёсоор мэдэгдэж байна. Энэ нь Итали улсын хуванцар хог хаягдлыг дахин боловсруулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх евро стандартын үйлдвэр Монголд 2021 оны долдугаар сард үйл ажиллагаагаа эхэлсэн. Уг үйлдвэр жилд 20-50 мянган тонн хуванцар хог хаягдлыг бүрэн боловсруулна. Ингэж боловсруулснаараа ахуй хэрэглээнд хаягдал хог болдог хуванцар эдлэлийг хог хаягдал болгохгүйгээр дахин боловсруулж, бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. Үйлдвэрийн эхний тоног төхөөрөмжүүд орж ирсэн. Монголын хэрэглэгчдийн байгууллага төдийгүй Монгол Улсад сүүлийн 30 жил байгуулагдсан үндэсний том үйлдвэр юм. Монгол Улс хуванцар хог хаягдалгүй болох зорилт дэвшүүлж байна. Энэ үүрэг хариуцлагыг Монголын хэрэглэгчдийн байгууллага санаачлан төр засаг, олон нийтэд хүргэж байгаа.

Улаанбаатарт хуванцар хог хаягдлыг 1 кг: 500 төгрөгөөр худалдаж авна. Аймаг орон нутгаас хуванцар сав татах ажлыг эхлүүлж байгаа. Ингэхдээ манай байгууллага ашиг сонирхлын үйл ажиллагаа явуулдаггүй.

Хуванцар хог хаягдлаа шийдсэн дэлхийн анхдагч улс орон болох боломжтой. Бидэнд хэд хэдэн зорилт бий. Үүнд,

  • Хуванцар хог хаягдалгүй Монгол
  • Хүлэмжийн аж ахуйг хөгжүүлсэн аюулгүй хүнстэй Монгол
  • Хүнд суртал, авлигалыг халсан, шударга ёсыг тогтоох Монгол
  • Татвар, төсвийн зарцуулалтад ард түмний хяналттай Монгол”гэж мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *