Categories
мэдээ нийгэм

Нэг болон зоорийн давхрын баар, караокенуудад гал түймрийн хяналт шалгалт хийж байна

Нийслэлийн Онцгой байдлын газраас нийслэлийн нутаг дэвсгэрт байрлах нэг болон зоорийн давхрын баар, караоке үйлчилгээний газруудад гал түймрийн хяналт шалгалтыг энэ сарын 15-30-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Хяналт, шалгалтаар олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахдаа галын аюулгүйн шаардлагад нийцсэн 2-оос доошгүй аврах зам, гарцтай, цонх нь төмөр хаалтгүй байгаа эсэх, аврах зам, гарц нээлттэй чөлөөтэй эсэх, барилга байгууламжийн цахилгаан дотуур монтаж, цахилгааны хэрэгслийн аюулгүй байдал хангагдсан эсэхийг шалгах юм.

Шалгалтад хамрагдсан барилга, байгууламжид холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцож, шаардлага хангаагүй иргэн, аж ахуй нэгж, байгууллагын үйл ажиллагааг түр зогсоох хүртэл арга хэмжээ авна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *