Сүүлийн долоон жилд анх удаагаа Брент маркийн нефтийн нэг баррелийн үнэ 40 доллараас доош унасан үзүүлэлтийг мягмар гаригийн биржийн арилжаа харуулжээ. Нефть ийм хямд үнийг 2009 оны хоёрдугаар сард харуулсан юм. Энэ удаагийн нефтийн үнийн уналт дахиад л Оросын рублийн ханшийг сулрууллаа.
Brent маркийн нефть доод амжилтуудаа дараалан харуулсаар байна. Мягмар гаригт арилжаа эхлэнгүүт түүнд 41 долларыг санал болгож байв. Гэхдээ унах хандлага нь үргэлжлэв. Үнийн уналтын нэг шалтгаан нь Европ, Америкт дулаан өвөл болж байгаатай холбоотой. Мөн ОРЕС олборлолтоо хоногийн 30 сая баррельд үлдээсэн хэрэг болж байна. Яг боитоор бол квот нь 1,5 сая баррелиар илүү байгаа.
Харин Олон улсын эрчим хүчний агентлаг өөрийн дүгнэлтэй эерэгээр хийж байна. Тэдний дүгнэлтээр 2017 онд нефтийн үнэ өсөн 80 доллар хүрнэ гэв.