Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах, агаарын чанарыг сайжруулах хүрээнд хэрэгжүүлж байгаа ажлыг иргэд, олон нийтэд танилцуулах зорилготой өдөрлөг болно. “Агаар, орчны бохирдлыг бууруулахад иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх нь” сэдэвт нээлттэй хаалганы өдөрлөгийг энэ сарын 18-ны өдөр зохион байгуулах аж. Тус өдөрлөг 11:00-16:00 цагийн хооронд Хан-Уул дүүргийн долдугаар хорооны 60 дугаар сургуулийн арын талбайд болно.