Categories
мэдээ эдийн-засаг

Өнөөдрийн байдлаар нүүрсний экспорт 46 сая тоннд хүрчээ DNN.mn

Нүүрсийг биржээр зарж, гарсан үр дүнгийн талаар сайд Ж.Ганбаатар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Өнөөдрийн байдлаар нүүрсний экспорт 46 сая тоннд хүрч байна. Төсвийн тодотголоор нүүрсний экспорт 50 сая тонн болсон, энэ хангалттай биелнэ.

Төрийн өмчит компанийн экспортолж байгаа нүүрсийг биржээр зарах хуультай. “Эрдэнэс Таван Толгой” ТӨХК-ийн нүүрсийг биржээр зарж байгаа бол “Энержи ресурс” компани нүүрсээ өөрсдөө зарна.

“Эрдэнэс Таван Толгой” ТӨХК-ийн нүүрсний экспорт 19 сая тонн, 27%-ийг биржээр зарж байна гэсэн үг. Өчигдрийн арилжаагаар нэг тонн нь 176 ам.доллароор зарагдсан. Хэрэв бирж байгаагүй бол энэ мэдээлэл тодорхойгүй. Зарим гэрээ нууцлалд орчихдог, хэдэн доллароор зарагдаж буй нь ил биш байсан. Биржээс бүх мэдээллийг авч байгаа. Нүүрсийг биржээр зарснаар төсөв хоёр их наяд төгрөгийн ашигтай гарсан.

Сангийн яаманд ирэх жилийн төсвийн төсөөллийг худалдан авагч тал буюу БНХАУ-ын эдийн засгийн байдал, квот, тээвэрлэлт, хил гаалийн нөхцөл бололцоог тооцоолоод 44 сая тонн нүүрс экспортлохоор гаргаж өгсөн.

Манай улсын экспортолж буй нүүрсний 97% нь коксожсон нүүрс. Эрчим хүчний нүүрсний экспорт 7-10% болж нэмэгдэж байгаа” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *