НДЕГ-аас тэтгэврийн зээлгүй байсан иргэд нэг сая төгрөгөө хэрхэн авах талаар мэдээлэл өглөө.
“Иргэний тэтгэвэр барьцаалсан зээл төрөөс нэг удаа төлөх хуулийн хүрээнд өнгөрсөн онд зургаан сая хүртэлх төгрөгийн зээлтэй ахмадын зээлийг тэглэсэн. 2019 оны 12 дугаар сарын 31-ны өдөр тэтгэврийн зээлгүй байсан болон тэтгэврийн зээл нь 1 сая төгрөг хүрэхгүй бол зөрүүгээр нь тооцож тэдгээр иргэдэд олгоно.
Энэ нь 194.1 мянган иргэн 1 сая төгрөг, 43 мянган иргэн зөрүү авна. Нийтдээ 216 мянган тэрбум төгрөг төсөвлөсөн.
Хуулиараа тавдугаар сарын 21-ны өдөр дотор мөнгөжүүлэх ёстой. Тиймээс энэ хугацаанд багтаан тэтгэвэр авах дансанд мөнгийг нь шилжүүлнэ” гэв.