Цар тахлын улмаас гуравдугаар сард завсарлахаас өөр аргагүй байдалд орсон NBA-гийн 2019-2020 оны улирал дөрвөн сарын дараа буюу долдугаар сарын 30-нд ахин эхлэхээр зэхэж байна. Улирлыг хэрхэн эхлүүлэх талаар дэлгэрэнгүй төлөвлөгөө гаргасан бөгөөд тэдгээрээс онцлох үйл явдал, огноог танилцуулъя. Бэлтгэл ажил нийт зургаан шатнаас бүрдэх юм.
Нэгдүгээр шат (зургадугаар сарын 12-22)
- Бүх тоглогч багтаа эргэж ирнэ. Харин “Рэпторс” баг Торонтод бус, Флоридагийн Неапол дахь их сургуулийн зааланд цугларна.
- Зөвхөн ганцаарчилсан бэлтгэл хийхийг зөвшөөрнө
- Тоглогчид чөлөөт цагаараа гэрээсээ гарч болохгүй. Зөвхөн хоол хүнсээ худалдаж авахаар дэлгүүр орж болно.
Хоёрдугаар шат (зургадугаар сарын 23-30)
- Багууд коронавирусийн шинжилгээ хийх ёстой.
- Ганцаарчилсан бэлтгэл хийнэ. Гэхдээ багийн дасгалжуулагчид оролцож болно.
- Багийн бэлтгэл хийж болохгүй. Зааланд нэг дор наймаас олон тоглогч байхыг хориглоно.
Гуравдугаар шат (долдугаар сарын 1-11)
Дөрөвдүгээр шат (долдугаар сарын 7-11)
- Багууд “Дисней ворлд” төвд хүрэлцэн ирнэ. Баг бүр 35 хүртэлх тооны гишүүнээс бүрдэх ёстой.
- Багууд гурван зочид буудалд хуваагдаж байрлана
- Бэлтгэл, биеийн хүчний бэлтгэл, хоол идэхээс бусад тохиолдолд байнга маск зүүнэ
- Долдугаар сараас 7-ноос эхлэн бүх тоглогчоос марихуанаас бусад хориотой бэлдмэлийн шинжилгээ авч эхэлнэ. Флорида муж улсад марихуан хэрэглэхийг зөвшөөрдөг юм.
Дөрвийн В шат (долдугаар сарын 11-21)
- Багийн бэлтгэл эхэлнэ.
- Тоглогчид талбайд шүлсээ хаях, хамраа цэвэрлэх, бөмбөгийг хувцсандаа арчих, гар барих зэргийг хориглоно
- Тоглогчдыг зөвхөн зочид буудалд хамт байгаа хүмүүстэй цуг ширээний теннис, гольф, видео тоглоом, хөзөр тоглохыг зөвшөөрнө.
- Багийн тоглогчид хамтдаа хооллож болно
- Тоглогчид бие биенийхээ өрөөг хэсэхийг хориглоно
- Өдөр бүр зочид буудал руу хоол хийж явуулах хувийн тогооч хөлслөхийг тоглогчдод зөвшөөрнө.
- Тоглогчдыг “Дисней ворлд”-оос гарч явахыг хориглохгүй. Гэхдээ гарсан тохиолдолд илүү нарийн шинжилгээ өгч, 14 хоног хөл хорионд орно. Үүний улмаас өнжсөн тоглолтуудын цалинг нөхөж олгохгүй.
Тавдугаар шат (долдугаар сарын 22-29)
- Нэг зочид буудалд буусан багийн эсрэг гурван хяналтын тоглолтыг нэг баг хийх эрхтэй.
- Өөр зочид буудалд байрласан багийн тоглогчидтой уулзахыг 22-ноос эхэлж зөвшөөрнө.
Зургадугаар шат (долдугаар сарын 30-аравдугаар сарын 13)
- Плей-оффт тоглох багийг сонгохын тулд баг тус бүр найман удаа тоглоно. Шаардлагатай тохиолдолд буюу амжилт ижил бол тухайн багуудын хооронд нэмэлт тэмцээн явуулна.
- Плей-оффоос хасагдсан баг “Дисней ворлд”-ыг яаралтай орхиж явах ёстой.
- Үлдсэн багууд зочдод зориулж 17 хүртэлх өрөөг захиалах боломжтой. Ийм тохиолдолд өрөөний төлбөрийг тухайн тоглогч хариуцна.
- Зочин тус бүр 21 хоногийн хөл хорионд орсны дараа тоглогчидтой уулзах, тоглолт үзэх эрхтэй болно.
Долоо дугаар
31-ний өдөр
·
Utah Jazz – New Orleans Pelicans
·
Los Angeles Lakers – Los Angeles Clippers
Найм дугаар сарын
нэгний өдөр
·
Orlando Magic – Brooklyn Nets
·
Memphes
Grizzlies – Portland Trail Blazers
·
Phoenix Suns – Washington Wizards
·
Boston Celtics – Milwaukee Bucks
·
Sacramento Kings – San Antonio Spurs
·
Houston Rockets – Dallas Mavericks