Categories
мэдээ спорт

Нацү башёд түрүүлсэн Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ гэж хэн бэ

Японы мэргэжлийн сүмо бөхийн Нацү башёд Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ түрүүлж, Эзэн хааны цомыг анх удаагаа хүртлээ. Түүний хувьд өнөөдөр маэгаширагийн 6-с барилдаж буй Аойяматайг давж, 12 даваатайгаар башёг өндөрлүүлэв. Энэ өдөр их аварга Хакүхо Харүмафүжид унаснаар нэмэлт барилдаан гараагүй юм. Харүмафүжи ийнхүү залуу дүүгээ эзэн хааны цомыг авахад туслав. Башёгийн 14 дэх өдөр буюу их аварга Хакүхо М.Даваажаргал озэки Кисэносатод ялагдсан бол Тэрүнофүжи сэкивакэ Миёогирюүг давснаар тэд адил 11 даваатай болоод байсан юм. Хоёр бөхийн хувьд хоёул өчигдөр учраагаа давах бол нэмэлт барилдаан гарах байлаа. Гэвч Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ учраа бөхөө давж, Хакүхо Харүмафүжид унаснаар түрүү бөх нэмэлт барилдаангүйгээр тодров. Түүний хувьд эзэн хааны цомыг хүртэж буй Монголын зургаа дахь бөхөөр тодорч улмаар озэки цол хүртэх болзлоо хангаж байна. Энэ жил 24 настай Г.Ган-Эрдэнэ мэргэжлийн сүмод орсноосоо хойш 16 башёгийн дараа буюу 2014 оны есдүгээр сард анх дээд зиндаанд барилдаж эхэлжээ. Тэрээр мэргэжлийн сүмогийн дээд зиндаанд барилдаж буй Монголын 20 дахь сүмоч юм. Тэрүнофүжи Ган-Эрдэнийн аавыг Гантулга, ээжийг Оюун-Эрдэнэ гэдэг. Г.Ган-Эрдэнэ айлын гурван хүүхэдтэй айлын дундах нь бөгөөд тэрээр нэг эгч, нэг эмэгтэй дүүтэй ажээ. Д.Гантулга гуай Увс аймгийн Наранбулаг сумын хүн. Харин түүний ээж Ж.Оюун-Эрдэнэ Төв аймгийнх бөгөөд тэднийх бөхийн удамтай аж. Г.Ган-Эрдэнэ 1991 онд Дарханы нэгдсэн эмнэлэгт төржээ. Өдгөө Ган-Эрдэнийн аавынх Улаанбаатар хотноо амьдардаг байна. Айлын ганц хүү гэж эрх өссөн тэрээр багын л биеэрхүү хүүхэд байжээ. Мэргэжлийн сүмогийн 68, 69, 70, 71 дэх аваргууд Монголоос төрсөн бөгөөд тэдний гурав нь өдгөө барилдаж байна. Харин Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнийг дараагийн аварга хэмээн Японы хэвлэлүүд онцолж эхэлжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *