Categories
гадаад мэдээ

НАТО-гийн удирдагчид Варшавт чууллаа

НАТО-гийн орнуудын удирдагчид Балти орчмын орон бүр Польшид олон улсын нэг нэг батальон байрлуулахаар Варшавын дээд хэмжээний уулзалтаас баасан гарагт тохиролцжээ гэж Литва улсын ерөнхийлөгч Дали Грибаускайтегийн мэдэгдлийг иш татан РИА Новости агентлаг мэдээлсэн байна.

“Балтийн орон тус бүр Польшийн холбоотнуудын олон үндэстний батальонуудад нэг мянган цэргийн албан хаагч байрлуулахаар болжээ. “Зүүн Европт НАТО-гийн батальонуудыг байрлуулах товыг тодорхойлоогүй” гэж НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг мэдээлсэн байна. “Энэ нь хичнээн хугацаа шаардагдана,төдийчинэ хугацаагаар үргэлжилнэ” гэж тэр онцлон тэмдэглэжээ.

Варшавын дээд хэмжээний уулзалтаас гаргасан шийдвэрийг Орос-НАТО-гийн зөвлөлийн уулзалтын явцад Оросын талд мэдээлнэ гэж Столтенберг хэлсэн байна. Ингэхдээ НАТО-гийн зүгээс Oросыг ганцаардуулах боломжгүй, ингэх ч хэрэггүй гэдгийг тэр тэмдэглэжээ. “Бид шинэ хүйтэн дайныг хүсэхгүй байна, бид дахин зэвсэглэлээр хөөцөлдөхийг хүсэхгүй байна,бид сөргөлдөхийг хүсэхгүй байна” гэж НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга хэлснийг ТАСС агентлаг дурдсан байна.

“Исламын улс” бүлэглэл, Орос, Их Британи ЕХ-ноос гарах гэж байгаа явдалын эсрэг тэмцэхэд анхаарлаа төвлөрүүлэхийг Умард Атлантын эвсэлд АНУ-ын ерөнхийлөгч уриалжээ.Ингэхийн тулд НАТО улс төрийн хүсэл зоригоо дайчлах хэрэгтэй гэж Барак Обама үзэж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *