Украины Батлах хамгаалахын сайд Валерий Гетелей НАТО-гийн гишүүн орнууд тус улсад зэвсэг нийлүүлж эхэлсэн тухай мэдэгдлээ. Тэрээр Украины нэгэн телевизэд ярилцлага өгөхдөө НАТО-гийн дээд хэмжээний уулзалтад Ерөнхийлөгч П.Порошенкогийн хамт оролцсон тухайгаа ярьжээ. Энэ үеэр Украинд зэвсэгээр туслах хүсэлт тавьсан гэнэ. Зэвсэгээр туслах ажиллагаа ч эхэлчихсэн гэнэ.
Ю.Дэлгэр