Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт 2016 оны нэгдүгээр сарын 7-ны орой өндөр настай эмээг гурван залуу орцонд нь дээрэмдэж, хүндээр гэмтээсэн хэрэг гарч байсан билээ. Тэгвэл уг хэргийг үйлдсэн залуусыг шүүх хурал өчигдөр Сонгинохайрхан дүүргийн анхан шатны шүүхэд болжээ.
Уг хэргийг 1990 онд төрсөн Увс аймгийн Давст сумын харьяат Л.Амаржаргал, 1990 онд төрсөн Дорнод аймгийн Матад сумын харьяат Э. Мөнх-Эрдэнэ, 1995 онд төрсөн Увс аймгийн Давст сумын харьяат А.Баатар, нар үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд тэднийг Эрүүгийн хуулийн 147.2-р зүйлийн дагуу Амаржаргалд 6 жил 5 сар, Мөнх-Эрдэнэ Баатар нарт 5 жил 1 сарын ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр тогтжээ.