Categories
мэдээ нийгэм

Нарантуул захын галын хэргийг шалгаж дуусчээ

narantuul Нарантуул худалдааны төвийн даавуу бөс бараа худалдаалдаг хэсэгт энэ оны гуравдугаар сарын 3-ны өдрийн 03,30 цагийн үед гал гарч лангуу түрээслэгч олон иргэдэд онц их хэмжээнийн хохирол учирсан юм.

Гал сөнөөгчид, нийслэлийн аврах, гал унтраах бүх анги тэнд ажиллаж таван цагийн дараа галыг бүрэн унтрааж дууссан байна. Энэхүү хэргийг мөрдөн байцаагч алба, галын шинжээчид ажиллан шалтгаан нөхцөл болон иргэдэд учирсан хохиролын хэмжээг тогтоохын тулд багагүй хугацаа зарцуулсны дүнд өнгөрсөн сард шалгалтын ажиллагаа дууссан байна. Хэрэгт яллах дүгнэлт үйлдүүлэхээр Баянзүрх дүүргийн Прокурорын газарт хэргийг шилжүүлжээ. Цагдаагийн байгууллагаас энэ хэрэгт Нарантуул худалдааны төвийн цахилгааны инженер болон гэрээт харуул хамгаалалтын дөрвөн ажилтныг албан үүрэгтээ хайнга хандсан, гал гарах үед камер хянах үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс болж онц их хэмжээний хохирол учирсан гэх үндэслэлээр буруутгасан бөгөөд прокурор тэдэнд яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Тус төвийн цахилгаанчин хөнгөнцагаан болон зэс утсыг хооронд холбоход эсэргүүцэл үүсэж гал гарч болзошгүй хэмээн удирдлагууддаа удаа дараа хэлсээр байтал, галын аюулгүй байдлыг хангуулагүй гэсэн байна. Мөн онцгой байдлын байгууллагаас шаардлага хүргүүлсээр байсан ч үгийг нь тоогоогүй ийм байдалд хүргэсэн гэсэн шинжээчдийн дүгнэлтээр тодорхой болжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *