Автозамын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор дугаарын хязгаарлалт хийгдэх өдрүүд буюу Бямба, Ням гарагт “Нарантуул” худалдааны төв рүү их багтаамжийн буухиа автобус 10:00,12:30,15:00 цагт иргэдэд үйлчилнэ.
Дараах 11 чиглэлээс “Нарантуул” руу явна. Их багтаамжийн автобусаар том хүн 1,000, хүүхэд 200 төгрөгийн тарифаар үйлчлүүлнэ.
№ | Чиглэлийн нэр | Үйлчлэх цаг | Үйлчлэх ААНБ |
---|---|---|---|
1 | Орбит-Нарантуул зах | 10:00 12:30 15:00 |
Тэнүүн-Огоо ХХК |
2 | Нарангийн гол-Нарантуул зах | Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ | |
3 | ХМК-Нарантуул зах | Сутайн буянт ХХК | |
4 | Баянхошуу-Нарантуул зах | Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ | |
5 | Нисэх-Нарантуул зах | Автотерминал трейд ХХК | |
6 | Яармаг-Нарантуул зах | Эрдэмтранс ХХК | |
7 | Дэнжийн 1000-Нарантуул зах | Монкара ХХК | |
8 | Чингэлтэй-Нарантуул зах | Эрдэмтранс ХХК | |
9 | Бэлх-Нарантуул зах | Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ | |
10 | Шархад-Нарантуул зах | Тэнүүн-Огоо ХХК | |
11 | Улаанхуаран-Нарантуул зах | БлюбусХХК |
Нарантуул худалдааны төв рүү үйлчлэх нийтийн тээврийн замналын зураглал:
Мөн “Дэнжийн 1000”-ын автозамын хөдөлгөөнийг нэг чигийн хөдөлгөөнд оруулах арга хэмжээг авч байгаатай холбогдуулан “Дэнжийн 1000” чиглэлд хүрч үйлчилдэг нийтийн тээврийн 4 чиглэлийн хөдөлгөөнийг нэг чигт оруулан явуулах зохицуулалтыг хийх юм байна.