Categories
мэдээ нийгэм

Нарангийн энгэрт барилгын хог боловсруулах үйлдвэр барина

Улаанбаатар хотод барилгын хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрийн шав тавих ёслолын ажиллагаа Нарангийн энгэрийн хогийн цэгт боллоо. Koicaгийн 100 хувийн хөрөнгө оруулалттай үйлдвэрийн ёслолын ажиллагаанд хотын Ерөнхий менежер Б.Бадрал, байгаль орчны чиглэлээр ажилладаг холбогдох байгууллагууд Koicaгийн төлөөлөгчид оролцсон. Энэхүү үйлдвэр нь 1500-2000 тонн хогийг дахин боловсруулах хүчин чадалтай бөгөөд барилгын хогийг 5 мм хүртэл буталж, шигшин угааж, хатаан 0.7мм хүртэл тээрэмдэж үндсэн түүхий эдээ гарган авах юм.

Бэлэн болсон түүхий эдийг цэвэрлэсэн үнс болон бусад зүйлүүдтэй хольж өндөр даралтаар эцсийн бүтээгдэхүүнээ гаргана. Ингэхдээ шатаах зуух ашиглахгүй бөгөөд тохижилтод ашиглах боржуур, замын хавтан, блок болон бусад бүтээгдэхүүнийг үйлдвэрлэнэ. Үйлдвэр нь жин хэмжих өрөө, ажилчдын оффис, дахин боловсруулах хайрга чулуу бэлдэх үйлдвэр,дахин боловсруулах бүтээгдэхүүний үйлдвэр, дахин боловсруулах боломжтой хайрга чулууны газар, дахин боловсруулах боломжгүй хайрга чулууг тавих газар, дахин боловсруулах боломжгүй хайрга чулууг булах газар, тоног төхөөрөмжийн хяналтын өрөө, агуулах, машины зогсоол, буудал, цайны газар амралтын өрөөтэй байх юм. Ирэх жилийн 5 сард ашиглалтад орж, нийслэлийн хэмжээнд өвлийн улиралд 61084 тонн, зун 127428 тонн барилгын хог хаягдлыг боловсруулах юм. Энэхүү барилгын хог хаягдлыг дахин боловсруулж эцсийн бүтээгдэхүүн гаргасанаар нийслэлийн иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *