Categories
мэдээ улс-төр

Намууд Сонгуулийн хуулийг хэлэлцэхийг шаардав

Улсын Дээд Шүүхэд бүртгэлтэй улс төрийн намуудаас 12 нь УИХ-ын даргад хоёр хоногийн хугацаатай шаардлага хүргүүлж байгаагаа мэдэгдлээ. Тус намууд УИХ-аар сонгуулийн хуулиудыг яаралтай хэлэлцэн батлахыг шаардаж буй аж.

Энэ талаар МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат “Улс төрийн намууд УИХ-ын сонгуулийн тухай хуулийг өөрчлөхөөр найман зүйл заалттай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Су.Батболд нарын гишүүдээр дамжуулан өргөн бариулсан.

УИХ дахь Ардчилсан нам бүлэг өчигдрийн хуралдааныхаа дараа сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ Сонгуулийн хуулийг хэлэлцэх шаардлагагүй, түүнээс урьтаад Улс төрийн намын тухай хуулийн төслийг хэлэлцэх ёстой гэсэн байр суурийг илэрхийлсэн байна. Иргэний танхимд Улс төрийн намын тухай хуулийн төслийг хэлэлцэхэд улс төрийн намууд дэмжих боломжгүй байгаагаа илэрхийлсэн.

Гэтэл яагаад өнөөдөр дэмжихгүй байгаа хуулийг хэлэлцье гээд, дэмжээд байгаа хуулийн төслийг хэлэлцэхгүй гээд хойш суугаад байна вэ. С.Батболд нарын өргөн мэдүүлсэн хуулийн төслийг парламентад суудалтай 5 намын төлөөллөөс дөрөв нь, парламентад суудалгүй намуудын 20 нь дэмжиж байгаа. Иймд УИХ-ын даргад хоёр хоногийн хугацаатай шаардлага хүргүүлж байна” гэв.

Мөн тэрээр “Сонгуулийн саналын хуудсыг хар машинаар тоолоход 30 тэрбум төгрөг. Гараар тоолоход ямар ч мөнгө гарахгүй. Ерөнхийлөгчийн санаачлаад байгаа шиг 2016 сонгуулийн үйл ажиллагаа явц шилэн байх ёстой” гэж хэллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *