Скай их дэлгүүрийн өмнөх талбайд “Сэлэнгийн намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн нээгдлээ. Ирэх арваннэгдүгээр сар хүртэл үргэлжлэх уг үзэсгэлэнд Сэлэнгэ аймгийн ногоочид өөрсдийн гараар тарьсан төмс, хүнсний ногоогоо дэлгэн тавиад байгаа юм. Үзэсгэлэн худалдаанд оролцогч ногоочдын хэлж буйгаар төмс, хүнсний ногооны үнэ харьцангуй тогтвортой буюу өмнөх жилийнхээс огт нэмэгдээгүй гэнэ. Тухайлбал, төмс, лууван 800 төгрөг, байцаа 500 төгрөг, шар манжин 800 төгрөг, хүрэн манжин 1000 төгрөг, хүрэн байцаа 1300 төгрөг гэсэн ханштай худалдаалж байгаа юм байна.