УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж баталлаа.
Тогтоолын төсөлд дурдсанаар УИХ-ын 2018 оны намрын ээлжит чуулганаар:
1. Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуулийн төсөл,
2. Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төсөл,
3. Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төсөл,
4. “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэлийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл,
5. Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийн төсөл,
6. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төсөл,
7. Хувь хүний орлогын албан татварын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төсөл,
8. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл,
9. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл,
10. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл,
11. Улс төрийн намын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
12. Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төсөл,
13. Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
14. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн төсөл,
15. Нөхөн үржихүйг дэмжих зохицуулалтын тухай хуулийн төсөл,
16. Бусад гэсэн асуудлуудыг хэлэлцэхээр тусгажээ.
Байнгын хорооны хэлэлцүүлгийн явцад дээрх асуудлаар нэмж,
- Жижиг, дунд, үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих тухай хуулийн төсөл,
- Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслүүд,
- Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай,
- Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
- Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг ирэх Намрын чуулганаар хэлэлцүүлэхээр гишүүд санал гаргасныг дэмжсэн юм.