Энэ сарын 8-ны өдөр Налайх дүүргийн гуравдугаар хороонд иргэн С-ийн эзэмшлийн далд уурхайн ам цооногт иргэн О агааргүйдэж, нас баржээ.
Тодруулбал, тус дүүргийн Эрүүл мэндийн төвөөс 01.08-ны өдрийн 11:15 цагт хүлээн Онцгой байдлын албанд уурхайн цооногт хүн агааргүйдэж, ухаан алдсан тухай дуудлага мэдээлэл ирсэн байна. Дуудлагын дагуу Үндэсний аврах бригадын харьяа Уул уурхайн аврах ангийн арван алба хаагч, хоёр автомашинтай 11:22 цагт очиж ажилласан. Уурхайн цооногт тус дүүргийн нэгдүгээр хороонд оршин суугч иргэн 44 настай, эрэгтэй О нь далд уурхайн 90 градусын босоо аманд ухаан алдаж унасан байсныг тус уурхайн ажилчид гаргасан байжээ.
Тухайн иргэнд эмнэлгийн анхны тусламж үзүүлэн 11:28 цагт эмнэлгийн байгууллагад хүргэж өгсөн боловч очсоны дараа нас барсан тухай Уул уурхайн аврах ангиас мэдэгдсэн байна.