Categories
мэдээ нийгэм

Налайх дүүргийн гол замуудыг өргөтгөжээ

Image result for Налайх дүүргийн гол зам

Нийслэлийн Авто замын сангийн хөрөнгө оруулалтаар Налайх дүүргийн гол замууд болох Даваажав, Дамдин, Найрамдлын гудамжны 1,3 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлыг хийхээр болсон. Тус замын гүйцэтгэгчээр “Эко тогтол” ХХК шалгарсан бөгөөд 2.8 тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр энэ оны аравдугаар сарын 01-нд хүлээлгэн өгөхөөр гэрээ байгуулжээ. Өнөөдрийн байдлаар ажлын явц 99 хувьтай байгаа бөгөөд хэвтээ тэмдэглэгээний ажил хийгдэж байна. Хуучин хоёр эгнээ байсан авто замыг 14 метр өргөнтэй дөрвөн эгнээ болгон шинэчилж, гурван метр өргөнтөй явган хүний зам, гадаргууны ус зайлуулах байгууламж, гэрэлтүүлэгийг цогцоор нь шийдсэн гэв. Эдгээр замууд нь 1970-аад онд ашиглалтад орсноосоо хойш өнөөг хүртэл шинэчлэлт хийгээгүй учраас зам бүхэлдээ эвдрэлд орж, хөдөлгөөний аюулгүй байдал алдагдаад байсан гэнэ. Иймээс зорчигч, явган зорчигч болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн аюулгүй байдлыг хангах, зогсоолын хүртээмжийг сайжруулах зорилгоор энэххүү төслийг хэрэгжүүлж байгаа юм гэж Нийслэлийн Авто замын газраас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *