Categories
мэдээ нийгэм

Налайх дүүрэгт газар цөмөрчээ

Налайх дүүрэгт газар цөмөрчээНийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүүгээр ахлуулсан Онцгой комиссын ажлын хэсэг өнөөдөр Налайх дүүргийн II хорооны нутаг дэвсгэр Нарлагийн гудамжны айлуудын хашаанд нуранга, газрын цөмрөлт үүссэн нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцлаа.

Нарлагийн гудамжны нийт 15 айлын хашаанд газрын цөмрөлт үүсчээ. Үүнээс есөн өрх нь газрын зөвшөөрөлтэй бусад нь зөвшөөрөлгүй байгаа аж. Тиймээс тус айлуудыг нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулахаар удирдамж гарган ажиллаж байгаа гэдгээ тус дүүргийн албаны хүмүүс хэллээ.

Энэ үеэр нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү “Мэргэжлийн хяналтын газраас нуранга үүссэн шалтгааныг тогтоож, эрсдэлтэй бүсийг тогтоох хэрэгтэй. Бүсийг аюултай, нэн аюултай, эрсдэлтэй гэж ангилж өгөх шаардлага байна. Хоёрдугаарт, нэн эрсдэлтэй хэсэгт байгаа айлуудыг яаралтай нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулах хэрэгтэй. Мөн онгорхой байгаа нүхүүдийг булах ажлуудыг бүгд хамтран зохион байгуулах шаардлагатай байна” хэмээн холбогдох албаны хүмүүст үүрэг өглөө.

Мөн “Эрсдэлтэй бүсүүдийг тогтоосны дараа тэмдэг тэмдэглгэнүүдээ сайн тавих ажлыг нэн яаралтай хийж гүйцэтгэх хэрэгтэй” гэдгийг онцоллоо гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *