Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэ хүрээнд Монголын Үндэсний музей, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Улаанбаатар хот дахь Хятадын соёлын төвтэй хамтран тус музейн сан хөмрөгт хадгалагдаж буй Монгол, Хятадын харилцаа болон Хятадын түүх соёлтой холбогдох үзмэрүүдээс бүрдсэн үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийлээ. Үзэсгэлэн нэг сарын хугацаатай үргэлжилнэ.
Энэхүү үзэсгэлэн нь “Монгол Хятадын найрамдлын 10 хоног”-ийн арга хэмжээний үеэр болон холбогдох сэдвээр анх удаа дэлгэгдэж буй тус музейн сан хөмрөг дэх сонирхол татахуйц үзмэрүүдийг хамтатган, хоёр улсын удирдагчдын эхлүүлсэн найрамдал, хамтын ажиллагаа, хөгжлийн замын замнал үйл явцыг олон нийтэд танилцуулж байна. Улмаар уг үзэсгэлэнд дэлгэгдсэн үзмэрүүдийг БНХАУ-ын Элчин сайд Заяат БНМАУ-ын Засгийн Газарт бэлэглэсэн нь зохих журмын дагуу музейдэд хуваарилагдан ирсний гол цөм нь тус музейд хадгалагдаж байна.
“Найрамдал, хамтын ажиллагаа-Соёлын дурсгалууд” үзэсгэлэнгээр Үндэсний музейн сан хөмрөг дэх сонирхол татахуйц үзмэрүүдийг болон хоёр улсын удирдагчдын эхлүүлсэн найрамдал, хамтын ажиллагаа, хөгжлийн замын замнал үйл явцыг олон нийтэд дэлгэх юм байна.
М.БОЛОР-ОЮУН