09.00 цагт ЭМЯ-ны “B” зааланд “Гемодиализийн өвчтөнд үзүүлэх эмчилгээний ба сувилахуйн тусламжийн дэвшил” сэдэвт Монгол Японы бөөр судлалын салбарын мэргэжилтний III уулзалт семинар болно. Утас: 99073296, 99039950, 99041556
10.00 цагт Төрийн ордонд УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаанаар, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлнэ.
10.00 цагт “Холидэй Инн” зочид буудлын нэг давхрын хурлын танхимд “Газар зүйн заалт ба бүс нутгийн хөгжил” сэдэвт Монгол-Орос-Хятад улсын Оюуны өмчийн асуудлаарх хамтарсан бага хурал болно.
10.00 цагт Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдана. Тус хуралдаанаар “Хүүхдэд ээлтэй Улаанбаатар хот” дэд хөтөлбөр батлах зэрэг нийт долоон асуудал хэлэлцэнэ. Утас: 70119921, 80020878
11.00 цагт Чингэлтэй дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооны байранд “Оюу толгой” ХХК-иас тус холбоонд хандивын тоног төхөөрөмж гардуулж, ханган нийлүүлэгчийн гэрээ байгуулна. Утас: 95051779, 88105869
11.00 цагт Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд “Буянт-Ухаа2” хорооллын 972 айлын орон сууцанд хамрагдах иргэдийн цахим бүртгэл, сонгон шалгаруулах явцын талаар “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-иас тайлбар мэдэгдэл хийнэ. Утас: 88104671
12.00 цагт Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Хэвлэлийн танхимд “2019-2020 оны шинэ хичээлийн жил” нэгдсэн арга хэмжээ зохион байгуулах талаар цагдаагийн байгууллагаас мэдээлнэ. Утас:99990528
14.00 цагт Монголбанкны сар бүрийн ээлжит хэвлэлийн хурал болно. Утас: 80117121