Categories
мэдээ нийгэм

Наймдугаар сарын 20-нд болох үйл явдал

09.00 цагт “Сургуулийн менежмент, багшийн хөгжил-Бага, дунд боловсролын сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр хэрэгжүүлэх арга зүй” сургалтын нээлт МУБИС-ийн А байрны 312 тоотод болно. Холбоо барих

утас: 8811-1046

09.00 цагт “Эрүүл мэндийн ажилтны хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайжруулах, ажлын байрны дэмжлэгт орчныг бүрдүүлэх замаар ажилтнуудын эрүүл мэндийг хамгаалах” зорилтын хүрээнд ЭМЯ-ны харьяа болон дүүргийн эрүүл мэндийн байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдлын асуудал хариуцсан мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалтын арга хэмжээ ЭМЯ-ны Сургалт мэдээллийн Б танхимд болно. Холбоо барих утас: 86885060

09.30-16.30 цагт “Япон-Монголын анагаах ухааны III форум” АШУҮИС-ийн Эрдмийн өргөө 220 тоотод болно.

09.30 цагт “Бага насны хүүхдийн хөгжлийн онцлог- сургалтын арга зүй” сургалтын нээлт Багшийн хөгжлийн ордны 201 тоотод болно. Холбоо барих утас: 8811-1046

11.00 цагт “Залуучуудын хөгжлийн сар аян”-ыг 2018 оны 08-р дугаар сарын 25-наас 2018 оны 09 дүгээр сарын 25 хүртэл зохион байгуулна. Үүнтэй холбогдуулан Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын 109 тоотод хэвлэлийн бага хурал хийнэ. Холбоо барих утас: 8609-4455, 88209963.

13.00 цагт ШУА-ийн Физик технологийн хүрээлэнгээс зохион байгуулж байгаа “Байгалийн ухааны орчин үеийн ололтууд ба шинжлэх ухааны боловсрол дахь дэвшилтэт технологи” (Modern trends in natural science and advanced technologies in science education ) сэдэвт олон улсын хурал МУИС-ийн номын сангийн байранд болно. Холбоо барих утас:98119897

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *