Хамгийн сүүлийн үеийн статистикаар 47500 айл өрх найман хувийн зээлээр байртай болсон гэх мэдээлэл байна. Гаргасан зээл12.5 их наяд төгрөг аль хэдийнэ давжээ. Найман хувийн зээл эхлэхээс өмнө банкуудын моргейжийн зээлийн жилийн дундаж хүү 18-20 хувьтай байсан. Өндөр хүү төлж байсан 18600 зээлдэгч найман хувь руу шилжжээ. Ингэж шилжсэнээр нэг зээлдэгч сардаа 400 мянган төгрөгийн хэмнэлт гаргаж байгаа аж.