Categories
мэдээ нийгэм

Наадмын төрийн хүндэтгэлийн концерт Чингисийн талбайд болно

talbai

Тун удахгүй үндэсний их баяр наадам болох гэж байна. Тэгвэл баяр наадмын төрийн хүндэтгэлийн концертийн ерөнхий найруулагчаар Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулгын ерөнхий зураач, найруулагч Д.Ганболд ажиллахаар болжээ. Д.Ганболд 2012 оны наадмаар энэ тоглолтын ерөнхий найруулагчаар ажиллаж байсан туршлагатай.

Баяр наадмын төрийн хүндэтгэлийн концертийг өмнө нь УИХ-ын гишүүд, сайдууд, яам тамгын газрын дарга нар, Ерөнхийлөгчийн тамгын газрынхан гэх мэт хязгаарлагдмал хүрээнд, Соёлын төв өргөөнд зохион байгуулдаг байсан бол энэ жил анх удаа Чингисийн талбайд тайз засаж, долдугаар сарын 10-ны 21.00 цагт олон түмэндээ хүргэх юм.

Гадаа талбайд 5000-8000 суудал засахаар төлөвлөжээ. Үүний 3000 суудал нь төрийн өндөрлөгүүд, гадаадын жуулчид, бусад зочдод хуваарилагдах аж. Үлдсэн 5000 суудал нь наадамчин олных. Нэг цаг 40 минут үргэлжлэх хүндэтгэлийн концертод ард түмний сайн мэдэх хайртай бүтээлүүдийг тоглох бөгөөд гадаадын жуулчдын сонирхлын татахын тулд үндэсний хэв шинжээ харуулсан үзүүлбэрүүдийг оруулахаар бэлтгэж буйгаа найруулагч Д.Ганболд ярьсан байна.

Энэ тоглолтын төсвийг нарийвчлан гаргаагүй ч 98.6 сая орчим төгрөгийг шинэ бүтээл дэлгэхэд зориулах урьдчилсан тооцоо гарчээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *