Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах Үндэсний хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх Төв цэнгэлдэх хүрээлэн болон сур, шагайн харвааны талбайд ажиллан баяр наадмын бэлтгэлтэй танилцаад тулгамдсан ямар асуудал байгаа талаар салбар хорооны дарга нартай ярилцжээ.
Энэ жил 1,2 тэрбум төгрөгийн
санхүүжилтээр Төв цэнгэлдэх хүрээлэнд хиймэл зүлэг тавьж байгаа бөгөөд
Бөхийн холбооныхон энэ зүлгэн дээр туршилтын барилдаан хийлгэж,
халтиргаа, гулгааны асуудалгүй, бэртэл гэмтэл авах нь гайгүй гэж хэлжээ.
Одоогоор цэнгэлдэхийн талбайг бүрэн
бетондож дууссан бөгөөд зөөлөвч болон зүлэг дэвсэх ажил дутуу байгаа юм
байна.Наадмаар л бөх барилддаг биш жилийн дөрвөн улирлын туршид Төв
цэнгэлдэхийг ашиглалттай болгохоор зорьж байгаа гэж Шадар сайд хэлээд
энэ сарын 25-наас наадмын нээлтийн арга хэмжээний бэлтгэл эхэлнэ.
Тиймээс зургадугаар сарын 20 гэхэд хиймэл зүлгийг дэвсч дуусгах учиртай
гэж үүрэг болголоо.