Categories
мэдээ нийгэм

Наадмын хуушуурын худалдааг том дэлгүүрийн гадна талбайд зарахаар судалж байна

Наадмаар цэнгэлдэх тойрсон хуушуурын худалдааг дүүрэг бүрт, томоохон худалдааны төвүүдийн гадна талбайд зохион байгуулж төвлөрлийг сааруулах судалгааг Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас эхлүүлжээ. Дээрх асуудлыг өнөөдөр эцсийн байдлаар хуралдаж шийдвэрлэх юм.

Үндэсний их баяр наадам, Их монгол улс байгуулагдсаны 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойн баярын тохижилт, засвар үйлчилгээний бэлтгэл ажлын хүрээнд Хотын Ерөнхий менежерээр ахлуулсан “Наадмын тохижилт, засвар, худалдаа үйлчилгээний салбар хороо” хоёр дахь хурлаа хийжээ.

Хурлаар мэргэжлийн байгууллагуудын удирдлагуудыг цуглуулж зохион байгуулалт, тохижилт, худалдаа үйлчилгээ, цахилгаан хангамж, засвар шинэчлэл зэрэг шаардлагатай чиглэлүүдээр асуудлуудыг хэлэлцэж, үүрэг чиглэл өгсөн байна. Тухайлбал, Төв цэнгэлдэхийн гадна талбайн зогсоол, цэнгэлдэх тойрсон замуудын нөхөөс, зам шинэчлэл, долдугаар сарын 12, 13, 14-ний өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулагдах Улаанбаатар фестивальтай холбоотой цахилгааны эх үүсвэр, усан хангамж, бие засах цэгүүдийн асуудлыг хэлэлцжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *