Тулгар төрийн 2226, Их Монгол улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ойн их баяр наадам өргөн дэлгэр болж, монголын ард түмэн дэнж хотойтол сайхан наадаж байна. Өнөө жилийн баяр наадмын хуушуур, айраг ундаа элбэг дэлбэг, амт чанартай байгаа тухай ярьцгааж, наадамчин олон ам сайтай байна. Тухайлбал, Архангай аймгийн хотонтын айрагны үнэр холоос ч тод сэнгэнэн үнэртэх аж. Гэхдээ ууж сурсан хүмүүс нь хатуухан амттай юу гэмээр хамар цоргих энэхүү айргийг ихэд сонирхож байна. Мөн Булган аймгийн Могод, Сайхан зэрэг сумдаас ирсэн айраг хамгийн гоё амттай хэмээн наадамчид хайж олоод авч байна. Үүнээс гадна хотын ойрхон гүү барьдаг айлуудаас ирсэн айраг ч шинэхнээрээ сэнгэнэсэн амттай байна лээ. Айраг 3000-4000 төгрөг гэж байна.
Мөн наадмын талбайд, ихэвчлэн дугуй хуушуур байх бөгөөд ихэнх нь 1000 төгрөгийн үнэтэй. Үхэр, хонины махтай дугуй хуушуурыг наадамчид сонгон идэх дуртай ч зарим нь чанасан адууны мах, гэрийн хуушуур зэргийг худалдан авч байв. Өнөөдөр наадмын сүүлийн өдөр болоод ч тэрүү, наадамчид гэрийнхэдээ хуушуур бөөндөж авч байгаа тул ихэнх хуушуурын асар ачаалалтай ажиллаж байна лээ.
Н.ГАН