Улсын наадмаас өмнө таван чиглэлийн автозамыг ашиглалтад оруулах юм байна.
Тухайлбал, Булган-Үенчийн 60 км, Элсэн тасархай-Хархорин чиглэлийн 77 км, Цахир-Тосонцэнгэл чиглэлийн 127, Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 143 км замын ажил, Дорноговь аймгийн Өргөн сумын 18.25 км хатуу хучилттай замын ажлуудыг ашиглалтад хүлээлгэж өгөх аж.
Түүнчлэн энэ онд Улаанбаатар-Хөшигийн хөндийн олон улсын нисэх буудлын чиглэлийн 21 км хурдны замыг ашиглалтад өгөх юм байна.