Их Монгол Улс байгуулагдсаны 811, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 96 жилийн ойг тохиолдуулан Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд энэ сарын 10-16-ны өдрийг хүртэл Шүд, эрүү нүүрний төв, дүүргийн эрүүл мэндийн төвийн дотор, мэс засал, гэмтлийн кабинет болон Өрхийн эрүүл мэндийн төвүүд 10:00-15:00 цагийн хооронд иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлнэ. Нийслэлийн эрүүл мэндийн газраас энэ сарын 10-17-ны өдрийг хүртэл хариуцлагатай жижүүр ажиллуулах талаар “Эмнэлгийн тусламж, үйлчилгээг зохицуулах тухай” НЭМГ-ын даргын А/93 тоот тушаал гарсан байна. Мөн энэ өдрүүдэд Өргөө, Хүрээ, Амгалан амаржих газарт ажиллах хариуцлагатай жижүүрүүдийг томилсон гэв. Харин Төв цэнгэлдэх хүрээлэн, Сурын талбай, Хүй долоон худагт Хан-Уул, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төв, Нийслэлийн түргэн тусламжийн төвийн эмч нар иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлж байгаа юм.
Б.УРАН