Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар иргэд долдугаар сарын 11-16-ныг хүртэл тав хоног амарна. Энэ хугацаанд тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй болохыг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.
Харин долдугаар сарын 16-наас буюу Пүрэв гарагт 4,9-өөр төгссөн дугаартай автомашин замын хөдөлгөөнд оролцохгүй байж хэвийн горимд шилжинэ.
НИТХ-аас баталсан журмаар:
- Даваа гарагт: 1,6
- Мягмар гарагт: 2,7
- Лхагва гарагт: 3,8
- Пүрэв гарагт: 4,9
- Баасан гарагт: 0,5-аар төгссөн дугаартай автомашин замын хөдөлгөөнд оролцдоггүй билээ.
Б.МӨНХДУЛАМ