Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар сум ирэх сарын 5, 6-ны өдрүүдэд Үндэсний их баяр наадмаа тэмдэглэн өнгөрүүлэхээр товоо зарласан байв. Гэтэл өнөөдөр буюу энэ сарын 26-ны өдөр тус сумын ЗДТГ, сумын Засаг даргын зөвлөл хуралдаад Сүхбаатар сумын 81 жилийн ой буюу Үндэсний их баяр наадмыг тэмдэглэхгүй байхаар шийджээ.
Сүхбаатар сумын Засаг даргын Тамгын газар, Засаг даргын дэргэдэх Зөвлөл 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар сумын 81 жилийн ойн баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх асуудлаар шуурхай хуралдааныг зарлан хуралдуулсан байна. Тус хуралдаанаар ард иргэдийнхээ санал хүсэлтэн дээр тулгуурлан баяр наадмын үйл ажиллагааг зохион байгуулахыг түтгэлзүүлж, баярт төсөвлөсөн хөрөнгийг сум орон нутгийнхаа хөгжилд хөрөнгө оруулах талаар хэлэлцэн шийдвэрлэсэн байна.
Дашрамд дуулгахад Сүхбаатар сум нь аймгийн төв гэдэг утгаар аймгийн баяр наадам өргөн дэлгэр тэмдэглэдэг болохоор ийнхүү давхар хөрөнгө зарцуулахаас татгалзан ийн шийдвэр гаргажээ.
Дашрамд дуулгахад Сүхбаатар сум нь аймгийн төв гэдэг утгаар аймгийн баяр наадам өргөн дэлгэр тэмдэглэдэг болохоор ийнхүү давхар хөрөнгө зарцуулахаас татгалзан ийн шийдвэр гаргажээ.