АТГ-аас сар бүрийн 25-нд мэдээлэл хийдэг билээ. Өнөөдөр АТГ-аас 2019 оны гуравдугаар сард хийсэн ажлын талаарх ээлжит мэдээллээ хийлээ.
Урдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх хэлтэс эрхэлсэн комиссар Баярхүү: АТГ-аас авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх, авлигаас урдчилан сэргийлэх ажлын хүрээнд яам, агентлаг, төрийн байгууллагуудад холбогдох удирдамжийн дагуу ажиллаж байгаа. Энэ хүрээнд авлига авах нөхцөл бүрдүүлсэн, авлигын эрсдэл бий болгосон гэх тодорхой асуудлуудыг тухайн байгууллагуудтай холбогдох албан тушаалтнуудтай хамтран шийдвэрлэх, авлигын эрсдлийг бууруулах чиглэлээр тодорхой ажлуудыг шат дараатай хийж байгаа. Өнгөрсөн сард 13 хэргийг шүүхэд шилжүүлэх санал тавьсан. АТГ-ын мөрдөн шалгах хэлтсээс 2019 оны гуравдугаар сард гэмт хэргийн шинжтэй 57 гомдол мэдээллийг шалган үзснээс 19 гомдол мэдээлэл буюу 33.3 хувьд нь эрүүгийн бүртгэлтэй хэрэг нээх 12 гомдол мэдээлэл буюу 21.1 хувьд нь хэрэг бүртгэхээс татгалзах шалтгаанаар прокурорт шилжүүлж одоо 26 гомдол мэдээллийн үлдэгдэлтэй, шийдвэрлэлт 54.4 хувьтай байна. Мөрдөн шалгах хэлтэс хүлээн авч шалгасан 57 гомдлын 28 буюу 49.1 хувийг Улаанбаатар, 29 гомдол буюу 50.9 хувийг орон нутгийн гомдол мэдээлэл эзэлж байна.
Хяналт шалгалт дүн шилжилгээний хэлтэс эрхэлсэн комиссар Хашбаатар: Монголбанк болон Төрийн банкны зарим алба хаагчид банк бус санхүүгийн байгууллагатай гэж хэвлэл мэдээллээр сүүлийн үед яваад байгаа. Энэ талаар бид хөрөнгө орлогын мэдүүлгийг шалгаж байгаа. Хөрөнгө орлогын мэдүүлэгт нь нэмэлт шалгалт хийж байгаа. Нийтийн албан тушаалтан аливаа компани, аж ахуйн нэгжид хувь эзэмших нь хориотой зүйл биш ээ. Хориглосон заалт байхгүй. Харин тухайн өөрийн аж ахуйн нэгж болон нэгдмэл сонирхолтой этгээдтэй үйл ажиллагааныхаа хүрээнд хяналт шалгалт хийх, эрх зүйн акт гаргах, хэлэлцэх явцад ашиг сонирхлын зөрчлийн хуулийн дагуу мэдэгдэл гаргах ёстой. Мэдэгдэл гаргаж татгалзах үүрэгтэй. Хэрэв мэдэгдэл гаргалгүй энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулсан бол ашиг сонирхлын зөрчлийн хуулийн 11-т зааснаар хориглолт хязгаарлалтыг зөрчсөн үндэслэлээр шалгах эрх үүснэ. Тэгэхээр хэвлэл мэдээллээр гарч буй мэдээллүүд банк бус санхүүгийн байгууллагатай өөртэй нь ашиг сонирхлын зөрчил үүссэн мэтээр үзсэн байна лээ. Үүнийг бас ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Энэ хүрээнд бид хөрөнгө орлогын мэдүүлэгт нь нэмэлт шалгалт хийж байгаа гэж ойлгож болно.
Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч Ч.Жаргалбаатар: ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авсан албан тушаалтнууд албан тушаалаа урвуулан ашигласан. Албаны эрх нөлөөгөө урвуулан ашиглаж зээл авахад хамаарал бүхий этгээд хамаатан садан төрөл төрөгсдийнхөө нэр дээр зээл авсан албан тушаалтнуудад холбоотой хэрэг дээр мөрдөн шалгах ажиллагаа явагдаад дөрвөн гишүүнийг энэ хэрэгт холбогдуулан шалгаж байна. Нэг хүнийг тухайн хүний нөлөөнд орж зээл авсан хэргээр нийт таван УИХ-ын гишүүнийг шалгаж, эрүүгийн хэрэг үүсгэж яллагчаар татсан байгаа. Энэ хүмүүстэй холбоотой хэргүүд удахгүй прокуророор хянан хэлэлцэгдээд шийдвэрлэгдэх байх аа.
АТГ-ын үйл ажиллагааны тайланг танилцуулсны дараа олны анхаарал татсан хэргүүдийн талаар сэтгүүлчид асуулт асууж, хариулт авлаа.
-ЖДҮХС-гийн зээлтэй холбоотой таван гишүүнийг яллагдагчаар татсан. Энэ хэргийн талаар мэдээлэл өгнө үү?
Ч.Жаргалбаатар: -Нийт таван гишүүнийг шалгаж байгаа. Удахгүй мөрдөн байцаалт дуусна. Зээл авсан хүн бүрийг буруутай гэж үзэх боломжгүй. Зориулалтын дагуу зээлээ зарцуулж байгаа хэргүүдийг хааж байгаа.
-Монголбанкны Ерөнхийлөгч асан Н.Золжаргалтай холбоотой асуудлыг шалгаж байсан.
-Н.Золжаргалтай холбоотой гурван багц асуудал шалгагдаж байгаа. Арилжааны банканд бага хүүтэйгээр зээл олгосон, Австри улс руу их хэмжээний мөнгө шилжүүлж орон сууц худалдан авсан хэрэг болон хэлэлцээртэй холбоотой асуудлуудыг шалгаж байна. Хэргийг хоёрдугаар улиралд багтаан шийдвэрлэх боломжтой гэж үзэж байгаа.
-Н.Золжаргалтай холбоотой хэрэг дээр Улаанбаатар банканд зээл олгосон асуудал байгаа гэсэн.
-Хууль бусаар зээл олгосон учраас эргэж хянаж үзээч гэдэг мөрдөгчийн мэдэгдлийг Монголбанканд хүргүүлсэн байгаа.
-Монголбанк болон Санхүүгийн зохицуулах хорооны хэд хэдэн ажилтантай холбоотой хэргийг шалгаж байгаа гэсэн. Энэ талаар тодруулахгүй юу?
–Монголбанк, СЗХ болон Төрийн банкны ажилтнууд хувьдаа ББСБ-тай гэсэн мэдээллийг дагуу тэдгээр хүмүүсийн ХОМ-т шалгалт хийж байгаа.
-УЕП Д.Дорлигжавтай холбоотой хэрэг ямар шатандаа байгаа вэ. С.Зоригийн хэрэгтэй холбоотой асуудлаар хуулийн байгууллагын ажилтнуудыг шалгаж байгаа гэсэн. Мөн Эрдэнэт үйлдвэртэй холбоотой шүүгчдийг шалгаж байгаа асуудлаар тайлбар өгнө үү?
-УЕП асан Д.Дорлигжавт холбоотой хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа. Тухайн цаг бүрт нь мэдээлэл өгнө.
С.Зоригийн амиа алдсан хэргийг гурван шатны шүүхээр эцэслэн шийдэгдсэн. Хэргийг шалгаж байх явцдаа зарим хүнийг эрүүдэн шүүсэн гэсэн асуудлыг шалгаж байгаа. Нотлох баримтуудаа үнэлэх, бэхжүүлэх ажил хийгдэж байгаа. Тухайн хэргийг шалгасан ажлын хэсэгт багтаж байсан нэр бүхий хоёр хүнийг шалгаж байгаа. ШШГЕГ-ын нэг ажилтныг баривчлан шалгаж байгаад сулласан.
Эрдэнэт үйлдвэрийн асуудалд нэр бүхий шүүгчдийг шалгуулахаар ирүүлсэн хүсэлт байхгүй байна. Зарим нэр бүхий шүүгч өөрийгөө шалгуулья гэсэн хүсэлт тавьсны дагуу шалгаж байгаа асуудал бий.
АТГ-аас үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн үндэслэлээр найман шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр прокурорын байгууллагад хандаад байна.
-Талийгаач шүүгч асан Л.Бямбаагийн амь насаа алдсан шалтгаан эцэслэн тогтоогдсон уу?
–Талийгаач Л.Бямбааг нэг биш өөр олон хэрэгт холбогдуулан шалгаж байсан. Энэ хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа учир мэдээлэл өгөх боломжгүй байна.
-С.Баярцогт дансны хуулгаа өмнө нь өөрөө танайд гаргаж өгч байсан гэсэн. Швейцараас ирсэн баримт өөрийнх нь гаргаж өгснөөс өөр гэсэн үг үү?
-Швейцараас ирсэн материал бол дан ганц дансны хуулга биш. Өнгөрсөн Баасан гарагт манай байгууллагад албан ёсоор ирсэн. Мөрдөн байцаалтын явцад тухайн шалгагдаж байгаа хүн өөрөө шаардлагатай гэсэн нотлох баримтуудаа гаргаж өгч болдог. Гэхдээ бид үнэн зөв гэдгийг тогтоохоор цаад байгууллагаас албан ёсоор нотлох баримт хүсдэг. АТГ-аас авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх, авлигаас урдчилан сэргийлэх ажлын хүрээнд яам, агенлаг, төрийн байгууллагуудад холбогдох удирдамжийн дагуу ажиллаж байгаа. Энэ хүрээнд авлига авах нөхцөл бүрдүүлсэн, авлигын эрсдэл бий болгосон гэх тодорхойы асуудлуудыг тухайн байгууллагуудтай холбогдох албан тушаалтнуудтай хамтран шийдвэрлэх, авлигын эрсдлийг бууруулах чиглэлээр тодорхой ажлуудыг шат дараатай хийж байгаа. Өнгөрсөн сард 13 хэргийг шүүхэд шилжүүлэх санал тавьсан. АТГ-ын төрдөн шалгах хэлсээс 2019 оны гуравдугаар сард гэмт хэргийн шинжтэй 57 гомдол мэдээллийг шалган үзснээс 19 гомдол мэдээлэл буюу 33.3 хувьд нь эрүүгийн бүртгэлтэй хэрэг нээх 12 гомдол мэдээлэл буюу 21.1 хувьд нь хэрэг бүртгэхээс татгалзах шалтгаанаар прокурорт шилжүүлж одоо 26 гомдол мэдээллийн үлдэгдэлтэй, шийдвэрлэлт 54.4 хувьтай байна. Мөрдөн шалгах хэлтэс хүлээн авч шалгасан 57 гомдлын 28 буюу 49.1 хувийг Улаанбаатар 29 гомдол буюу 50.9 хувийг орон нутгийн гомдол мэдээлэл эзэлж банйа.
Хяналт шалгалт дүн шилжилгээ хэлтэс эрхэлсэн комиссар Хашбаатар: Монголбанк болон Төрийн банкны зарим алба хаагчид банк бус санхүүгийн байгууллагатай гэж хэвлэл мэдээллээр сүүлийн үед яваад байгаа. Энэ талаар бид хөрөнгө оролгын мэдүүлгийг шалгаж байгаа. Хөрөнгө орлогын мэдүүлэгт нь нэмэлт шалгалт хийж байгаа. Нийтийн албан тушаалтан аливаа компани, аж ахуйн нэгжид хувь эзэмших нь хориотой зүйл биш ээ. Хориглосон заалт байхгүй. Харин тухайн өөрийн аж ахуйн нэгж болон нэгдмэл сонирхолтой этгээдтэй үйл ажиллагааныхаа хүрээнд хяналт шалгалт хийх, эрх зүйн акт гаргах, хэлэлцэх явцад ашиг сонирхлын зөрчлийн хуулийн дагуу мэдэгдэл гаргах ёстой. Мэдэгдэл гаргаж татгалзах үүрэгтэй. Хэрэв мэдэгдэл гаргалгүй энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулсан бол ашиг сонирхлын зөрчлийн хуулийн 11-т зааснаар хориглолт хязгаарлалтыг зөрчсөн үндэслэлээр шалгах эрх үүснэ. Тэгэхээр хэвлэл мэдээллээр гарч буй мэдээллүүд банк бус санхүүгийн байгууллагтай өөртэй нь ашиг сонирхлын зөрчил үүссэн мэтээр үзсэн байна лээ. Үүнийг бас ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Энэ хүрээнд бид хөрөнгө орлогын мэдүүлэгт нь нэмэлт шалгалт хийж байгаа гэж ойлгож болно.
Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч Ч.Жаргалбаатар: ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авсан албан тушаалтнууд албан тушаалаа урвуулан ашигласан. Албаны эрх нөлөөгөө урвуулан ашиглаж зээл авахад хамаарал бүхий этгээд хамаатан садан төрөл төрөгсдийнхөө нэр дээр зээл авсан албан тушаалтнуудад холбоотой хэрэг дээр мөрдөн шалгах ажиллагаа явагдаад дөрвөн гишүүнийг энэ хэрэгт холбогдуулан шалгаж байна. Нэг хүнийг тухайн хүний нөлөөнд орж зээл авсан хэргээр нийт таван УИХ-ын гишүүнийг шалгаж, эрүүгийн хэрэг үүсгэж яллагчаар татсан байгаа. Энэ хүмүүстэй холбоотой хэргүүд удахгүй прокуророор хянан хэлэлцэгдээд шийдвэрлэгдэх байх аа.
АТГ-ын үйл ажиллагааны тайланг танилцуулсны дараа олны анхаарал татсан хэргүүдийн талаар сэтгүүлчид асуулт асууж, хариулт авлаа.
-ЖДҮХС-гийн зээлтэй холбоотой таван гишүүнийг яллагдагчаар татсан. Энэ хэргийн талаар мэдээлэл өгнө үү?
Ч.Жаргалбаатар: -Нийт таван гишүүнийг шалгаж байгаа. Удахгүй мөрдөн байцаалт дуусна. Зээл авсан хүн бүрийг буруутай гэж үзэх боломжгүй. Зориулалтын дагуу зээлээ зарцуулж байгаа хэргүүдийг хааж байгаа.
-Монголбанкны Ерөнхийлөгч асан Н.Золжаргалтай холбоотой асуудлыг шалгаж байсан.
-Н.Золжаргалтай холбоотой гурван багц асуудал шалгагдаж байгаа. Арилжааны банканд бага хүүтэйгээр зээл олгосон, Австри улс руу их хэмжээний мөнгө шилжүүлж орон сууц худалдан авсан хэрэг болон хэлэлцээртэй холбоотой асуудлуудыг шалгаж байна. Хэргийг хоёрдугаар улиралд багтаан шийдвэрлэх боломжтой гэж үзэж байгаа.
-Н.Золжаргалтай холбоотой хэрэг дээр Улаанбаатар банканд зээл олгосон асуудал байгаа гэсэн.
-Хууль бусаар зээл олгосон учраас эргэж хянаж үзээч гэдэг мөрдөгчийн мэдэгдлийг Монголбанканд хүргүүлсэн байгаа.
-Монголбанк болон Санхүүгийн зохицуулах хорооны хэд хэдэн ажилтантай холбоотой хэргийг шалгаж байгаа гэсэн. Энэ талаар тодруулахгүй юу?
–Монголбанк, СЗХ болон Төрийн банкны ажилтнууд хувьдаа ББСБ-тай гэсэн мэдээллийг дагуу тэдгээр хүмүүсийн ХОМ-т шалгалт хийж байгаа.
-УЕП Д.Дорлигжавтай холбоотой хэрэг ямар шатандаа байгаа вэ. С.Зоригийн хэрэгтэй холбоотой асуудлаар хуулийн байгууллагын ажилтнуудыг шалгаж байгаа гэсэн. Мөн Эрдэнэт үйлдвэртэй холбоотой шүүгчдийг шалгаж байгаа асуудлаар тайлбар өгнө үү?
-УЕП асан Д.Дорлигжавт холбоотой хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа. Тухайн цаг бүрт нь мэдээлэл өгнө.
С.Зоригийн амиа алдсан хэргийг гурван шатны шүүхээр эцэслэн шийдэгдсэн. Хэргийг шалгаж байх явцдаа зарим хүнийг эрүүдэн шүүсэн гэсэн асуудлыг шалгаж байгаа. Нотлох баримтуудаа үнэлэх, бэхжүүлэх ажил хийгдэж байгаа. Тухайн хэргийг шалгасан ажлын хэсэгт багтаж байсан нэр бүхий хоёр хүнийг шалгаж байгаа. ШШГЕГ-ын нэг ажилтныг баривчлан шалгаж байгаад сулласан.
Эрдэнэт үйлдвэрийн асуудалд нэр бүхий шүүгчдийг шалгуулахаар ирүүлсэн хүсэлт байхгүй байна. Зарим нэр бүхий шүүгч өөрийгөө шалгуулья гэсэн хүсэлт тавьсны дагуу шалгаж байгаа асуудал бий.
АТГ-аас үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн үндэслэлээр найман шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр прокурорын байгууллагад хандаад байна.
-Талийгаач шүүгч асан Л.Бямбаагийн амь насаа алдсан шалтгаан эцэслэн тогтоогдсон уу?
–Талийгаач Л.Бямбааг нэг биш өөр олон хэрэгт холбогдуулан шалгаж байсан. Энэ хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа учир мэдээлэл өгөх боломжгүй байна.
-С.Баярцогт дансны хуулгаа өмнө нь өөрөө танайд гаргаж өгч байсан гэсэн. Швейцараас ирсэн баримт өөрийнх нь гаргаж өгснөөс өөр гэсэн үг үү?
-Швейцараас ирсэн материал бол дан ганц дансны хуулга биш. Өнгөрсөн Баасан гарагт манай байгууллагад албан ёсоор ирсэн. Мөрдөн байцаалтын явцад тухайн шалгагдаж байгаа хүн өөрөө шаардлагатай гэсэн нотлох баримтуудаа гаргаж өгч болдог. Гэхдээ бид үнэн зөв гэдгийг тогтоохоор цаад байгууллагаас албан ёсоор нотлох баримт хүсдэг.