ЦХХХ-ны сайд Н.Учрал “Шилэн” ажиллагааны талаар мэдээлэл хийж байна.
ЦХХХ-ны сайд Н.Учрал “Шилэн ажиллагаа эхэлснээс хойш 975 мянган мэдээлэл олон нийтэд нээлттэй болсон. Мэдээлэл ил тод болж, олон нийтийн мэдэх эрх хангагдсанаар нийт 97 тэрбум төгрөгийн зээл эргэн төлөгдсөн. Шилэн ажиллагааны дараагийн шатны ажил болох shilen.gov.mn-2 системийг өнөөдөр албан ёсоор нээж байна.
Шилэн мэдээлэлд олон нийт, хувийн хэвшил, төрийн байгууллагууд эх сурвалжид анализ хийх боломж нээгдсэн. Үүний үр дүнд хувийн хэвшлийн санаачилсан Монгол GPT-г системийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, хувийн хэвшлийн компанитай хамтран shilen.gov.mn-2 системд Монголын төр анх удаа GPT-г нэвтрүүлж байна.
Энэ удаа бид ашигт малтмалын лиценз буюу 2512 лицензийн мэдээллийг өнгөрсөн 3 сарын хугацаанд сургасан. Өөрөөр хэлбэл сэтгүүлчид болон иргэд олон нийт ашигт малтмалтай холбоотой асуултыг чат GPT-с асуухад хиймэл оюун ухаанаар дамжуулан шууд хариулт өгөх боломжтой болж байгаа гэсэн үг юм.
Одоогоор Монгол GPT есөн настай хүүхдийн хэмжээнд сэтгэж байна. Цаашид асуугаад байх тусам суралцаж, насанд хүрсэн хүний хэмжээнд суралцах бололцоо бүрдэнэ” гэв.