Categories
мэдээ нийгэм

Н.Түвшинбаярыг “Хүнийг онц харгис хэрцгийгээр алсан” хэргээр яллана

Н.Түвшинбаяр, Ө.Дүүрэнбаяр нар тэмцээнээ өндөрлүүллээ | News.MN

Найзынхаа аминд хүрсэн олимпын аварга Н.Түвшинбаярт холбогдох хэрэг нэмэлт мөрдөн байцаалтад буцаад буй. Учир нь түүнд зодуулсан Э.Энхбат начин нас барсан тул түүний зүйл ангийг өөрчлүүлэхээр хохирогчийн талаас ийнхүү хэргийг буцаалгасан юм.

Түүнд өмнө нь Эрүүгийн хуулийн 11.1.1 буюу бусдын биед санаатайгаар хүнд гэмтэл учруулсан гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдээд байсан бол одоо Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар “Хүнийг онц харгис хэрцгийгээр алсан” хэмээх зүйл ангиар зүйлчилжээ. Хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж буй бөгөөд прокурорт дахин шилжээгүй байна. Хэрвээ энэ зүйл ангиар зүйлчилвэл Н.Түвшинбаярт 12-20 жилийн ял онооно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *