Монголын үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр ёс зүйн хариуцлага хүлээж, өөрийн хүсэлтээр ерөнхийлөгчийн албан тушаалаа өгөхөө мэдэгдсэн талаар Монголын үндэсний олимпийн хорооны дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурьджээ.
Ингэхдээ Олимпийн хороо Н.Түвшинбаярын хэргийг шүүхээр эцэслэгдэн шийдэгдэх хүртэл ямар нэгэн албан ёсны мэдэгдэл хийхгүй гэж мөн мэдэгдсэн байна.
Олимпийн аварга Н.Түвшинбаяр багын найз Улсын начин Э.Энхбатын биед хүнд бэртэл учруулсан хэргээр цагдан хоригдож байгаад энэ сарын 19-ны өдөр суллагдсан. Ингэхдээ түүнд холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэж дуустал Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн юм.
Одоогоор Э.Энхбат начин Солонгос улсад эмчилгээ хийлгэж буй.