Categories
мэдээ спорт

​Н.Төгсцогт Лас Вегаст тулалдана

Монголын мэргэжлийн боксчин Н.Төгсцогт карэрийнхаа ес дэх тулааныг хийх гэж байна. Харин түүний өрсөлдөгч Дэлла Торэ хагас хөнгөн жингийн нийт 19 тулаан хийхдээ нэг ч ялагдаагүй бөгөөд 12-ийг нь хүнд цохилтоор ялж байсан аж.

Тус тулаан нь Premier boxing champions тэмцээний хүрээнд болж байгаа бөгөөд Америкийн цагаар 11 сарын 18-ны хагас сайн өдрийн 9 цагт Лас Вегас хотноо болох юм. Лас вегасын тулааны гол өрсөлдөгчид болох хөнгөн жингийн хуучин аварга Иш Шмит болон Жулиан Рок Виллиамс нар арван үе тулна. Дашрамд дурдахад хагас хөнгөн жингийн мэргэжлийн тулаанд Н.Төгсцогт найман тулаан хийж нэг ч ялагдаагүй юм.

Б.АМАРТҮВШИН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *