Өнгөрсөн долоо хоногт Казахстаны Ерөнхийлөгч Нурсалтан Назарбаев ардчиллын тухай илтгэл тавьжээ.
Тэрээр “Казахстаны ард түмэн жил бүр өлсгөлөн, ядууралд нэрвэгдсэн Монголд тусламж дэмжлэг үзүүлдэг. Бид жил бүр 5000 тонн тариа, будааг Монголын ядууст өгдөг” гэжээ.
Түүний хэлснээр, хэдийгээр Монгол Улс ардчилсан улс ч гэсэн өлсөж, шаналж зовж байгаа аж. Тиймээс жил бүр талархалтайгаар Казахстанаас хүмүүнлэгийн тусламж хүлээн авдаг гээд, хэлснээ батлахын тулд Баян-Өлгий аймагт өнгөрсөн долдугаар сард болсон үерийн жишээг иш татав хэмээн “AsiaRussia” уламжилжээ.
Энэ жилийн хувьд байгалийн гамшигт нэрвэгдсэн Баян-Өлгий аймгийн иргэд Виталии Леонидовичид ханджээ. Н.Назарбаев “Бид афганистанчуудад зориулж бэлдсэнээсээ наад зах нь 500 мянгыг Монголын казак иргэдэд өгөх ёстой. Энэ утгаар хөөвөл хөрш Монголд парламент-ардчилал нь Ерөнхийлөгчийн засаглалтай Франц, АНУ-ынхаас илүү гэж үү. Харьцуулах шаардлагатай” гэжээ.
Тэрээр Франц, АНУ зэрэг улстай харьцуулахад Монгол илүү ардчилсан улс боловч Монголын ард түмэн өлсгөлөнд нэрвэгдсэн бөгөөд Казахстанаас жил болгон явуулдаг хүмүүнлэгийн тусламжийг гар тосон авдаг гэжээ. Үүний баталгаа болгож тэрээр өнгөрсөн долдугаар сард Баян-Өлгий аймагт болсон үерийн гамшгийг дурджээ.
Монгол Улс түүхэндээ өлсгөлөнтэй тулгарч байгаагүй. Хэрэв Казахстаны Ерөнхийлөгчийн яриа үнэн бол тэрхүү жил болгоны тусламж болох 5000 тонн талх хаана байна, мөн хэн эдгээрийг хүлээж авсан бэ хэмээх асуулт ургана. Баян-Өлгий аймгийн удирдлагууд хөрш улсаасаа тусламж хүссэн нь үнэн бол яагаад Монголын ард түмэн болон эрх баригчид энэ талаар юу ч сонсоогүй байх вэ.
Та бүхэнд түүний хэлсэн үгийг дүрс бичлэгээр хүргэе.