Categories
мэдээ нийгэм

Н.Лүндэндорж: Шүүхийн үйл ажиллагааг цахимжуулах хэрэгтэй

SHYZӨнөөдөр Шүүхийн Ерөнхий Зөвлөлөөс шүүхийн шинэтгэлийн цаг үеийн асуудал, цаашид анхаарах асуудлын талаар мэдээлэл хийлээ.

2013 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөс багц хууль хэрэгжиж эхэлснээс хойш Монгол Улсын ерөнхийлөгчийн өгсөн үүрэг даалгаврын дагуу ШЕЗ-өөс Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулж байгаа бүх шүүхийн байгууллагаар явж, судалгаа хийж, иргэдтэй уулзалт зөвлөгөөн зохион байгуулсан бөгөөд судалгааны үр дүн, дүгнэлт болон цаашид хийх үйл ажиллагааг тодорхой болгожээ. Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилсан шүүхийн шинэтгэл маш сайн хүрсэн, шүүхийн шинэтгэлийн үр дүн сайн байна. Шүүхийн шинэтгэлийн ололтыг улам бататгах, Шүүхийн шинэтгэлийг цаашид иж бүрэн болгохын тулд хууль тогтоомжуудаа боловсронгуй болгох, Шүүхийн шинэтгэлийг иж бүрэн болгохын тулд хуулийн байгууллагуудын үйл ажиллагааг сайжруулах шаардлагатай гэсэн дүгнэлтэнд хүрчээ.

Цаашид:

-Шүүгчийн хариуцлага, бүтээмж, үр нөлөөг сайжруулах

-Шүүгчийн хууль хэрэглэх мэдлэг, чадварыг сайжруулах

-Шүүхийн үйл ажиллагааг цахимжуулах

-Шүүхүүдийн дэд бүтцийг хөгжүүлэх

-Дэлхийн стандартаар ажиллах гэсэн таван зүйлийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.

Энэ талаар Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн дарга Н.Лүндэндорж хэлэхдээ “Өнөөдөр дэлхийн аль ч улс оронд очоод үзэхэд шүүхийн үйл ажиллагаагаа хэдхэн зүйлээр хэмждэг. Тэдгээрийн нэг нь цахимжилт. Тиймээс бид цаашид шүүн таслах үйл ажиллагааг цахимжуулахаас гадна бүхий л хуулийн үйл ажиллагааг цахимжуулах асуудал маш чухал байна.

Монгол Улс буурай хөгжилтэй, Монгол жижиг гэсэн бодлоор шүүхийн үйл ажиллагааг хайхрахгүй байх юм бол гадаадын хөрөнгө оруулагчид, Монголыг сонирхож байгаа хүмүүсийг үргээх аюултай учраас бид дэлхийн стандартаар ажиллахаас өөр аргагүй.

Бид дэлхийтэй харьцаж, дэлхийг өөртөө татахын тулд шүүхийн үйл ажиллагааг дэлхийн жишгээр явуулах хэрэгтэй. Шүүхийн үйл ажиллагааг цахимжуулах хэрэгтэй. Эцэст нь шүүхийн шинэтгэлийн үр дүнг улам батжуулах, хөгжүүлэх, бэхжүүлэх нь бидний цаашдын зорилт гэж үзэж байна” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *