Categories
гадаад мэдээ

Н.Хейли: Хойд Солонгос пуужингийн туршилтаа үргэлжлүүлбэл тус улсад цохилт өгнө

НҮБ-д суугаа АНУ-ын Байнгын төлөөлөгч Никки Хейли хэлэхдээ “хэрвээ Пхеньян баллистик пуужингийн туршилтаа үргэлжлүүлсээр байх аваас Америкийн цэргийнхэн Умард Солонгост цохилт өгнө” гэдгийг үгүйсгэсэнгүй.

“Ажиллагаа явуулах шалтгаан үндэслэлийг Ким Жөн Ун бий болгох хүртэл бид ямар нэгэн алхам хийхгүй. Хэрэв тэрбээр цэргийн бааз руу довтлох, эсвэл та нарт ямар нэгэн тив алгасах баллистик пуужин харагдах юм бол бид мэдээж хэрэг үүнийг хийх болно” гэж Н.Хейли NBC телевизэд ярилцлага өгөхдөө хэлжээ.

Байнгын төлөөлөгч хэлэхдээ “эцсийн шийдвэрийг АНУ-ын Ерөнхийлөгч гаргана” гэдгийг дурдлаа. “Гэхдээ Пхеньянтай дайн хийхийг бид урьдал болгоогүй, харин Умард Солонгосын асуудлаар “одоо маш хүчтэй нэгдэн нягтраад буй” олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтран ажиллах эрмэлзэлтэй байна гэж хатагтай Н.Хейли тэмдэглэн хэлжээ.

Умард Солонгосын эрх баригчдад шахалт үзүүлэхийн тулд АНУ, Хятад хоёр хамтран ажиллах нь чухал болохыг Н.Хейли онцлон тэмдэглэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *