Categories
нийгэм

Нохойд хазуулсан хүнд тусламж үзүүлээгүй болон нохойгоо хамгаалалтгүй байлгасан иргэдийг олж тогтоон шалгаж байна DNN.mn

“Нохойд хазуулсан эмэгтэй эмнэлэг дээр 10 гаруй оёдол тавиулсан хүнд гэмтэлтэй эмчилгээ хийгдэж байна. Хажуугаар нь гарсан тээврийн хэрэгсэлтэй явсан жолоочид иргэн хүнийхээ үүргээр сэтгэл гаргаагүйд харамсаж байна” хэмээн Өмнөговь аймгийн Засаг дарга цахим хуудсандаа мэдээлэл оруулаад буй. Иргэд ч тухайн үеийн бичлэгийг олон нийтийн сүлжээнд цацсан.

Уг явдлын талаар цагдаагийн байгууллагаас мэдээлэл өглөө.

ЦЕГ-ын ХМТ-өөс “Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар багт иргэн 5-6 нохойд хазуулчихлаа” гэх дуудлага, мэдээлэл 2023 оны есдүгээр сарын 6-ны өдөр бүртгэгдсэн.

Тухайн үед яаралтай үед тусламж үзүүлэлгүй орхиж явсан гэх Toyota маркийн автомашинтай иргэн “Д”, орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасан иргэн “Н”, “Б”, “Б” нарыг олж тогтоон, Эрүүгийн хуулийн 15.2 дугаар зүйл “Аюултай байдалд орхих, тусламж үзүүлэхгүй байх”, мөн хуулийн 20.15 дугаар зүйл “Орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгах” хэсэгт заасны дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Нутгийн захиргааны байгууллагууд хамтран дахин энэ төрлийн болзошгүй аюул, эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажил, арга хэмжээг хамтран зохион байгуулж байна.

Иймд иргэд орчиндоо аюул учруулж болзошгүй гэрийн тэжээвэр амьтан, нохойг сул байлгахгүй байх, байнгын уяа, хошуувчтай байлгаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *