МАХН-ын дарга Н.Энхбаяр
нарт холбогдох эрүүгийн 201401000075 тоот хэрэгт АТГ-аас мөрдөн байцаалтын
ажиллагаа явуулж дуусчээ. Улмаар Н.Энхбаяр нарт холбогдох хэрэгт яллах дүгнэлт
үйлдүүлэхээр Нийслэлийн Прокурорын газарт шилжүүлсэн байна. Уг хэрэгт
Н.Энхбаяраас гадна ЭМ-ийн сайд асан Г.Шийлэгдамба, тус яамны Төрийн нарийн
бичгийн дарга Г.Ганчимэг, Д.Цэнгэл /Н.Энхбаярын эхнэр О.Цолмонгийн үеэл/ нарыг
холбогдуулан шалгасан юм. Харин Н.Энхбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133
дугаар зүйлийн 133.1 дэх хэсэг, мөн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэг,
мөн хуулийн 268 дугаар зүйлийн 268.2-т заасан гэмт хэрэгт яллагдагчаар татаад
байгаа юм.