Сүүлийн үед МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн задрах талаар мэдээлэл
гарч байгаа билээ. Мөн МАХН-ын дарга Н.Энхбаярыг дахин шалгаж эхэлсэнтэй
холбогдуулан хилээр гарахыг хориглосон гэх мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн
хэрэгслээр гараад байгаа юм. МАХН-ын дарга Н.Энхбаяр өчигдөр үдийн үед УИХ-ын
гишүүн, БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэгийн өрөөнд 10 гаруй минут саатаад гарсан. Энэ
үеэр түүнээс дараахь тодруулгыг авлаа.
-МҮАН-ын дарга М.Энхсайхантай таарамжгүй харилцаатай байгаа талаар
мэдээлэл гарч байна. Тэр утгаараа МҮАН-ынхан эвслийн бүлгээс гарахаар болсон
гэж байна. Энэ үнэн үү?
-Бидний зүгээс “Шударга ёс” эвслийн бүлэг тарах асуудлаар яриагүй байна.
Ер нь эвслийн бүлгийг тараах бодол бидэнд байхгүй. Түүнээс илүүг хэлж чадахгүй.
-Таныг АТГ-аас дахин шалгаж эхэлсэн тул хилээр гарахыг хориглосон гэх
мэдээлэл цацагдаад байна. Энэ талаар тайлбар өгөөч?
-Мэдэхгүй байна. Энэ талаар надад ямар нэг мэдэгдэл, мэдээлэл ирүүлээгүй
байна.
Э.ЭНХ