Categories
мэдээ нийгэм

Н.Бямбадорж: Орон сууцны тухай шинэчлэгдсэн хууль батлагдвал орон сууц ашиглалтын зардал хоёроос гурав дахин нэмэгдэнэ

Засгийн газраас өнгөрсөн 12 дугаар сарын 02-ны өдөр өргөн мэдүүлсэн Орон сууцны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг СӨХ-оос эсэргүүцэж байгаагаа илэрхийлж мэдээлэл хийлээ.

СӨХ-ны нэгдсэн зөвлөлийн дарга Н.Бямбадорж “Орон сууцны тухай шинэчлэгдсэн хууль батлагдвал орон сууц ашиглалтын зардал хоёроос гурав дахин нэмэгдэнэ. Орон сууцны контор СӨХ-ийн бүх үйл ажиллагааг хийж, орон сууцны СӨХ гадна талбайд мод тарих, орчноо цэвэрлэх юм. Энэ үйл ажиллагааны төсвийг шинээр өргөн барьсан орон сууцны хуулинд тусгаж өгөөгүй байна. Тиймээс энэ орон сууцны шинэчлэгдсэн хууль батлагдах аваас СӨХ буяны байгууллага болно. Мөн уг хуулийн төсөлд СӨХ-ийг байгуулж болно, байгуулахгүй ч байж болно гэж тусгажээ. Тэгэхээр СӨХ-дын зөвлөл болон оршин суугчидтай зөвлөлдөж, орон сууцны тухай шинэ хуулийг батлахыг шаардаж байна” гэж мэдэгдлээ.

Тус орон сууцны шинэ хуулийн төслийг санаачилсан Улсын их хурлын гишүүн, засгийн газрын сайд барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан гишүүнд хандаж СӨХ-ны гишүүд болон оршин суугчдын төлөөллүүд “Орон сууцны тухай хуулиар хувийн орон сууцны компаниудыг цэгцлэх ёстой. 2003 оноос хойш хэрэгжиж ирсэн сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийг дангаар нь засч сайжруулаад бүлэг заалтаар нь нэмэлт өөрчлөлт оруулах ёстой. Гэтэл өнөөдөр орон сууцны тухай хуульд СӨХ-ны тухай хуулийг хүчингүй болгох гэж байна. Энэ хууль зүгээр нэг эрх мэдэлтэй хүний улс төрийн тоглоом боллоо. Хорин жилийн турш хэвийн үйл ажиллагааг доголдуулснаар оршин суугчдын эрх ашгийг зөрчиж байна” хэмээн байр сууриа илэрхийллээ.

Ч.ОЧИРРЭНЧИН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *