УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2019 онд баримтлах мөнгөний бодлогын үндсэн чиглэлийг хэлэлцэж байна. Үүнтэй холбогдуулан Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож байгаа юм. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас түүнийг авсан гэдэг мэдээлэл гарсан. Энэ талаар О.Баасанхүү гишүүн Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханаас тодрууллаа. О.Баасанхүү гишүүн “Таныг Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан гэсэн мэдээлэл гарсан. Энэ үнэн үү. Үнэн бол хариуцлага хүлээх үү. Банкны хүүг тодорхойлдог хүн тусгай сангаас бага хүүтэй зээл авах нь шударга бус гэсэн юм.
Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан О.Баасанхүү гишүүний дээрх асуултад хариулахдаа “О.Баасанхүү гишүүнд баярлалаа. Би энэ тухай мэдээлэл сонсоогүй. Тиймээс ямар мэдээ гарсныг нь шалгаж үзье. Би Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас ямар нэгэн зээл аваагүй. Тэгэхээр энэ бол худлаа мэдээлэл гэсэн үг. Монголбанкинд Зээлийн мэдээллийн сан гэж бий. Арилжааны банкнаас авсан бүх зээл энэ санд бүртгэгддэг. Харин Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас авсан зээл бүртгэгддэггүй. П.Сэргэлэн сайдын үед Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас гарч байгаа зээлийн мэдээллийг Зээлийн мэдээллийн санд бүртгүүлж байх нь зүйтэй гэсэн албан бичиг илгээж байсан. Үүнийгээ цаашдаа ажил хэрэг болгохын төлөө ажиллах болно” гэлээ.